Шууд Chart

Цагаан Дара Эх бурханыг нэг өдөрт бүтээх арга хэмжээ боллоо

2019-02-14 10:08:21

Цагаан Дара Эх бурханыг нэг өдөрт бүтээх арга хэмжээ Богд Хааны ордон музейд боллоо. “Богд хааны ордон музей, Соёлоор гийгүүлэхүй” ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, “Монголын бурхны шашны урлагийн зөвлөх” ТББ-ын уран бүтээлчид Цагаан Дара Эх бурханыг бүтээж, заллаа.

Нэг өдөрт Цагаан дара эх бурхан бүтээх уг уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан дар эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд нэлээд тоогоор хадгалагдан үлдсэн байдаг.

Шинийн наймны өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг түүхэн уламжлалыг дахин сэргээх санал санаачлагыг музейгээс гарган “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамт зохион байгуулсаар долоо дахь жилтэйгээ золгож байна. 

Богд хааны ордон музейн сан хөмрөгт Цагаан дара эхийн танка, зээгт наамал, цутгамал, баримал, чулуу, загал зураг зэрэг олон янзын аргаар, төрөл бүрийн материал ашиглан бүтээсэн үнэт үзмэрүүд хадгалагдаж байна.

Үүний дотор 100 гаруй жилийн өмнө шинийн наймны өдөрт багтаан бүтээсэн Цагаан дара эх бурхад, алдарт зураач марзан Шаравын бодит хүний царайтайгаар бүтээсэн Цагаан дара эх зэрэг бүтээлүүд ихэд алдартай юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагаан Дара Эх бурханыг нэг өдөрт бүтээх арга хэмжээ боллоо  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй