
Автомашины бартаат замын цуврал уралдааны энэ оны анхны тэмцээн “Автохим – Мастеркросс-2019” энэ сарын 24-нд Морингийн даваанд болно.
Одоогоор уг уралдааны бүртгэл явагдаж буй бөгөөд 50 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.
Монголын автомастеруудын холбоог тамирчид өөрсдөө нэгдэн байгуулж, 13 жил тасралтгүй тэмцээн уралдаан зохион байгуулж иржээ. Үүний үр дүнд Монголын авто спортын тамирчдын урд чадвар, техникийн үзүүлэлт сайжирсныг олон улсын тэмцээнд оролцож байгаа амжилтаар харж болно. 2019 оны анхны уралдааныг “Автохим” ХХК ивээн тэтгэн явуулах юм байна.
Дашрамд дуулгахад, “Дакар 2019” олон улсын уралдаанд Монголын баг энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, автомашины SxS ангиллын дөрвөн дугуйтаар оролцсон Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар 10 өдрийн уралдааны амжилттай туулсан анхдагч болсон юм.
Бартаат замын цуврал уралдаан болно | ||
Үзсэн: 1171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.