Шууд Chart

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай уулзав

2019-02-14 11:37:37

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж Монголын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилийн Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав.

Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Израилийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Үндэсний кибер удирдах газрын Ерөнхий захирлын орлогч бөгөөд кибер ажиллагааны гүйцэтгэх захирал П.Москович, Израилийн ГХЯ-ны Кибер аюулгүй байдлын газрын захирал И.Моед нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Төлөөлөгчид мөн Израилийн кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.


ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай уулзав   
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй