
МҮОНРТ 2007 оноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааныг жил бүр зохион байгуулж буй билээ.
Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг энэхүү нэвтрүүлэг, уралдаан олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 26 мянга орчим оролцогч захидлаа ирүүлсэн байдаг.
Жил бүр уралдаанд шалгарсан шилдэг 50-100 захидлыг эмхтгэн ном болгон хэвлэж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр ээждээ бэлэглэх боломжийг уншигчдад олгодог юм. Мөн шилдэг захидлыг шалгаруулах хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, шилдэг 10 захидлыг мэргэжлийн жүжигчдийн уран уншилтаар амилуулан, олны танил хамтлаг дуучдын ээждээ зориулсан уран бүтээлүүдээр чимж үзэгч олонд хүргэдэг.
Энэ жилийн уралдаанд өрсөлдөх иргэд бүтээлээ ирэх гуравдугаар сарын 3-ны дотор МҮОНРТ-ийн байранд бүртгүүлэх юм.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Гараар бичсэн тохиолдолд бичгийн цаасны 3 нүүр, компьютер дээр бичсэн бол А4-ийн хэмжээтэй хоёр нүүр
- Хаяг, утасны дугаараа зайлшгүй бичсэн байх
- Уралдааны хугацаанд захиагаа илгээх
- Захидалд зураг хавсаргахгүй байх
- Бичсэн захидлыг буцаан явуулахгүй учир 1 хувиа өөртөө авч үлдэх
- Нэгдүгээр байр-1 сая төгрөг
• Хоёрдугаар байр-800,000 төгрөг
• Гуравдугаар байр-500,000 төгрөг
• Тусгай байр 7 хүнийг 100,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
“Ээждээ захидал бичээрэй” уралдааны бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 2284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.