Шууд Chart

Эрүүл мэндийн 16 шинж тэмдэг

2013-07-05 16:58:05

Бие эрхтний  гадаад шинж тэмдэг таны эрүүл мэндийг тодорхойлдог болохыг  эрдэмтэн судлаачид олж нээсэн байна. Бие эрхтнээ хянаж байх нь таны эрүүл амьдрах гол түлхүүр юм.

Хумсны толио
Хумсны толиогоо анхааралтай ажигла. Бvдэг х
өх, эсвэл хэт ягаан өнгөтэй байвал зvрхний ямар нэг эмгэгийг илэрхийлнэ. Хумс хэт өргөн, эсвэл хумсан дээр товгордуу зvйл мэдрэгдвэл амьсгалын замын эмгэгтэй, уушги муутайн шинж. Хумсан дээр шулуун шугам шиг хэрчээстэй, зузаан байвал өвчний шинж.

Нvд
Нvдний хар тойргийг тойрон цагаан цагираг байвал холестерины хэмжээ их байгааг илэрхийлнэ. Энэ нь зvрхний
өвчлөлийн мэдээлэл өгч байна гэсэн vг.

Хараагаа шалгах
Нvднээс зохих зайд vг, vсэг юм уу карт тавиад
өрөөсөн нvдээ хааж, холдуулж ойртуулан хараагаа шалга. Хэрэв өөр өөр харагдвал харааны согогтой гэсэн vг.
Триод/гурвалжин мэдрэл/-оо сорих
Дээшээ харан хэвтээд хоёр гараа зэрэгцvvлэн
өргөөд анхааралтай ажишла. Хэрэв гар чинь чичирч байвал гурвалсан мэдрэлийн саажлаас сэрэмжил.

Шvд, буйл
Хэрвээ шvд, буйлнаас цус гардаг бол зvрхний
өвчний дохио.

Амьсгалын тоо
Ердийн vед минутад 15 буюу тvvнээс бага амьсгалж байвал уушги эрvvл байна гэсэн vг. Харин амьсгаадаж, 25 хvртэл удаа амьсгалж байвал уушгиа анхаарч эмчид vзvvлээрэй.

Ой тогтоолтоо шалгах
Тавиур дээр 10 тєрлийн зvйл тавиад 10 секунд ажиглан тогтоо. Та хэдийг нь санаж байна вэ? Бараг 80-аад хувийг нь тогтоосон байвал альцгеймер/мартах, ой санамжаа алдах/
өвчний эрсдэл бага байна гэсэн vг.

Гарын алга
Гарын алга улаавтар, улаан
өнгөтэй, бас толботой бол элэг сэвтэй илрэл.

Булчинг шалгах
Дээшээ харан хэвтээд х
өлөө шулуухан жий. Тэгээд нэг хөлөө дээш нь өргөн, хэн нэгнээр нь улнаас нь даруул, удаан тэсэхгvй нугарвал булчин сул байгааг илэрхийлнэ.

Бэлхvvс
Бэлхvvсээрээ хэр
өргөн/бөөрөнхийдvv/, өөхөлсєн бол зvрхний өвчин тусах эрсдэлтэй.
Эдгээр шинж тэмдгvvд энгийн атлаа таны эрvvл мэндийг илэрхийлнэ.

Алхаагаа шинжих
Газарт хэдэн метр зураас зураад дагаад алх. Цэх, шулуухан, ч
өлөөтэй алхаж чадаж байвал таны бие махбодь зєв хөгжиж байгаагийн илрэл.

Төрсөн жин
Та ямар жинтэй
төрсөнөө мэдэх vv? Та гурваас бага кг жинтэй төрсөн бол зvрхний өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Бие засахаа хянах
Хэрэв гурван цаг тутамд нэгээс илvv бие засч байвал эрvvл мэнддээ анхаар. Чихрийн шижин
өвчний эхний шинж тэмдэг бол ойр ойрхон бие засахаар илэрнэ.
Судасны цохилтоо тоолоорой
Судасны цохилт минутад 70-аас бага байвал эрvvл байж урт наслах боломжтой. Олшрох зvрх судасны
өвчлөлийг илэрхийлнэ.

Хурууны урт
Хэрвээ таны долоовор, ядам хоёр хуруу адил урттай байвал зvрхний шигдээс болох эрсдэлтэй.

Хєлийн шагай
Эрхий хуруугаараа хєлийн шагайныхаа ар хэсэгт дарж vз. Дарахад гvн хонхойж байвал зvрх, уушги, голдуу бєєр сэвтэйн шинж. Улмаар шилбэ рvv хавагнан хонхойно.
 Та дээрх байдлаар өөрийгөө шинжээд үзээрэй.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эрүүл мэндийн 16 шинж тэмдэг   
Үзсэн: 4283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй