
Эх орончдын өдөр буюу гуравдугаар сарын 1-нд “2000” нэртэй түүхэн уран сайхны киноны нээлт болно.
“Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.
“2000” уран сайхны киноны ерөнхий продюсер, зохиолчоор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг нар ажиллажээ.
Кинонд Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нар тоглосон байна.
Гол дүрийн жүжигчдийн дунд нэгэн содон жүжигчин байгаа нь хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг юм. Тэрбээр анх удаа кинонд тоглож байгаа нь энэ аж.
Эх орончдын өдөр “2000” киноны нээлт болно | ||
Үзсэн: 1385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.