
Оюуны бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн тусгай олимпийн наадам ирэх гуравдугаар сарын 8-22-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно.
Манай улс анх 2013 онд БНСУ-д болсон тусгай олимпод урилгаар оролцож байсан бөгөөд түүнээс хойш өвөл, зуны наадамд идэвхитэй оролцож, томоохон амжилтуудыг үзүүлсээр ирсэн билээ.
Тухайлбал 2017 онд Австри Улсад зохион байгуулагдсан “Дэлхийн тусгай олимп-2017” наадмын уулсын цанын 100 метрийн гүйлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн “Энэрэл” сургуулийн сурагч Н.Уянга түрүүлж, тусгай олимпийн өвлийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн юм.
Энэ удаагийн Абу Дабид болох тусгай олимпийн наадамд манай улсын тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд нийтдээ 28 тамирчин долоон төрөлд өрсөлдөх юм байна.
“Дэлхийн тусгай олимп-2019” ирэх гуравдугаар сарын 8-22-нд Абу Даби хотод болно | ||
Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.