
Өвлийн олимпийн спортын нэг төрөл снөүборд нь зориулалтын тавцан ашиглан зассан зам бүхий ресортод гулгахаас гадна мөнх цаст ууланд, элсэн дээр ч тохиромжтой спорт юм.
Снөүбоардын хувцас хэрэгсэл болох каск, нүдний шил нь хамгаалалтын хэрэгсэл болдог ба хүрэм, өмд зэрэг нь салхи нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн биед эвтэйхэн дулаан байлгадаг тул заавал зориулагдсан хувцас хэрэгслийг хэрэглэдэг байна.
Монгол Улсад хөгжөөд арав гаруй жил болж байгаа ч жил ирэх тусам энэ спортод дурлан хичээллэгсдийн тоо нэмэгдсээр байна. Эрэгтэй эмэгтэй гэх хүйсийн ялгаа байхгүй ба хэдий чинээ бага насандаа хичээллэнэ төдий хэмжээнд сайжирч, төрөл бүрийн үсрэлт техник шаардсан гулгалтуудыг амархан сурдгаараа онцлогтой.
Монголын мэргэжлийн снөүбоардын холбоо 2010 оноос снөүбоардын УАШТ-ийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд арав дахь улсын аваргаа шалгаруулах гэж байна.
Снөүбоардын УАШТ арав дахь удаагаа болно | ||
Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.