![](/uploads/201401/news/thumb/06a870f7feed19e0ee32537c5f73b312_x3.jpg)
Нийт Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Өргөн хотлоороо сайхан шинэлж, сар шинэдээ сайхан орж байгаа гэж найдаж байна. Төрийн ордонд 93-106 настай ахмадуудтайгаа золголоо. Энэ жил сайхан жил гарч байна. Морин жил Монгол түмэнд хийморь буянаа өгсөн сайхан жил байдаг. Морин жилд монголчуудын түүхэнд олон сайхан явдлууд болдог. Энэ жил Монгол түмний түүх, хөгжлийг урагшлуулсан олон сайхан үйл явдлаар дүүрэн жил болно гэдэгт итгэж байна. Бидэнд хийж, бүтээх ажил их байгаа. 2014 он морин жил монголчуудын хувьд хийж бүтээх жил. Олон асуудлыг ард түмнийхээ тусын тулд хийх ажлаар дүүрэн, ийм агуулгатай жил болно. Өвгөд хөгшдөө хүндэлж, хүүхдүүдээ хүндэлж, соёл уламжлалаа түгээж, сайн зүйлийг ярилцаж, сайхан ерөөл хэлэлцэж нийт ард иргэд маань өргөн хотлоороо өнөр өтгөн сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмний маань буян заяа улам дээшээ мандан байдарч байх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүллээ | ||
Үзсэн: 2023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.