
Монгол Удсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж сар шинийн үеэр Өвөр Монголын их аварга үзэмчин бөх Баярбаатрынд очиж золгосон билээ.
Д.Дагвадорж хүлгийн жолоо залхаасаа өмнө “Эрхэм ах та гэрийнхээ хойморт намайг хүлээгээрэй. Бэлдэж зэхэж хөл алдах хэрэггүй. Би дүү хүний хувьд, бөхийн жудгийг бодож таньтай золгохоор шийдсэн юм” хэмээн урьдчилж хэлсэн байж.
Гэвч Баярбаатар Хатавч боомтон дээр хөтөлгөө морьтой түүнийг тосч авчээ. Мөн тэдний золголт уулзалтыг харан хөөрч баярласан нутгийн хүмүүс Зүүн Үзэмчин хошуун дахь их аваргын гэр хүртэл дагаж давхилдсан аж. Түүнчлэн Баярбаатар Монгол хүний ёс уламжлал, жудаг, хүндэтгэлийг сахиж, Д.Дагвадоржид эмээл хазаартай шарга морь бэлэглэжээ.
Баярбаатар нь 41 настай, 1024 бөх зодоглосон наадамд гурав түрүүлж, гурав шөвгөрч, 512 бөх зодоглосон наадамд долоон удаа түрүүлж, найман удаа шөвгөрч, 256 бөх зодоглосон наадамд 34 удаа түрүүлсэн их аварга юм.





Өвөр Монголын их аварга Баярбаатар Д.Дагвадоржид эмээл хазаартай морь бэлэглэжээ | ||
Үзсэн: 2701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.