
Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ байр хөрөнгө мөнгөний асуудлаас болж зургаан жил царцаагдаад байсан билээ. Тэгвэл улсын төсвөөс 3,9 тэрбум төгрөгийг баталж өгснөөр барилгын ажил эхэлж энэ сарын 12-ны билэгт сайн өдөр шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэхүү барилга нь 640 хүүхэд суралцах хүчин чадалтай бөгөөд орчин үеийн стандартын шаардлага хангасан хичээлийн танхим урлаг, спортын заал, иж бүрэн номын сан, цайны газартай бөгөөд хүүхдийн сурч боловсрох орчныг бүрэн бүрдүүлсэн байна.
Сургуулийн шинэ байр ашиглалтанд орсноор харьяалал бүхий сургуулийн насны хүүхдүүд төрөлх сургуульдаа тохилог орчинд таатай суралцах боломж бүрдэх юм. Үүнийгээ дагаад хөдөөнөөс төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарах давуу талтай юм. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 903 сурагч суралцаж, 52 багш захиргаа, үйлчилгээний 44 ажилтантайгаар үйл ажиллагаа явагдаж эхэллээ.
Сургуулийн шинэ байрны барилга угсралтын ажлыг орон нутгийн компаниар гүйцэтгүүлж энэ сарын 11-нд хичээллэж эхэлсэн байна.
1925 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 94 жилийн түүхтэй тус сургуулиас улс төр нийгэм, урлаг соёлын алдар цуутай олон гавьяат төрөн гарчээ.
Дашрамд сонирхуулахад, тус сургууль 2018 онд Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсан байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ын шинэ байр ашиглалтанд орлоо | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.