Шууд Chart

"Аав, ээж хоёр минь" дууны хөшөө сүндэрлэлээ

2019-02-18 09:58:31

Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсангийн шүлэг, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу "Аав, ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт “Хуульчдын талбай”-д боллоо.

Нээлтийн ёслолд дээрх дууны эздээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Мөн энэхүү хөшөөний нээлтэд зориулсан тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болов.

1984 онд анх зохиогдож, ХХ зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасангийн дуулснаар олны хүртээл болсон энэхүү дууны 35 жилийн ойд зориулан хөшөө босгох санаачлагыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гаргажээ.

Б.Шарав энэхүү сор бүтээлээ дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлтээ хүргүүлснийг тэрбээр талархан хүлээн авсан аж.

Түүний өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонд дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар Монгол Улс төдийгүй дэлхийн тайзнаа үзэгчдэд хүргэж байсан билээ.

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

"Аав, ээж хоёр минь" дууны хөшөө сүндэрлэлээ   
Үзсэн: 2349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ggg [127.0.0.xxx] 2019-02-18 23:28
hoshoo barij hanadaggui hiih umaa olj udsan har mass

Бидэнтэй нэгдээрэй