
Монгол Улсын тамирчин Ш.Даваадорж “Sweden Winter swimming World Cup" дэлхийн цомын тэмцээнээс хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэж Скандинавын хойгийн 140 жилийн түүхтэй усан спортын шилдгүүдийг гайхашруулсан амжилт үзүүлжээ.
Энэхүү тэмцээнд 18 орны 400 орчим тамирчин оролцсоноос Ш.Даваадоржийг бахархам амжилт үзүүллээ хэмээн Стокхольмийн хэвлэлийнхэн онцолжээ.
Чонын арьсан сүрлэг малгай өмсч тэмцээнд оролцон “Чингис хааны ач хүү” хэмээн нэрлэгдээд буй Ш.Даваадоржийг “Анх удаа Скандинавт ирж шилдгийн шилдгээ харууллаа” хэмээн хэвлэлд бичжээ.
Тэрбээр Монгол Улсын онцгой байдлын газрын аврагч тамирчин бөгөөд өвлийн сэлэлтийн дэлхийн аварга юм.
Ш.Даваадорж нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард БНХАУ-д болсон өвлийн сэлэлтийн наадмаас гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль, мөн 2019 оны нэгдүгээр сард ОХУ-ын Тюмень хотод болсон дэлхийн цомоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
2018 онд дэлхийн чансаад долоодугаарт эрэмблэгдсэн тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өвлийн усан сэлэлтийн төрлөөр нийт 68 медалийн эзэн болоод байгаа аж.
Ш.Даваадорж дэлхийн цомын тэмцээнээс хоёр алт, гурван мөнгөн медаль хүртжээ | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.