Шууд Chart

СУИС гэрэл зургийн ангитай болно

2019-02-19 11:40:57

"Улаанбаатарын гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори: Харилцан суралцах, хоорондоо холбогдох, санал бодлоо солилцох орон зай" төслийн хүрээнд Гёте-Институт Соёл, урлагийн их сургуультай хамтран мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулах, гэрэл зургийн ангийг нээх зорилгоор СУИС-д орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лаборатори байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн СУИС-ийн захирал доктор (Ph.D), профессор Э.Сонинтогос Гёте-институтийн захирал Михаэль Хайнст нар хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Гэрэл зургийн ангийг түшиглэн манай сургууль дээр гадаадын болон дотоодын багш, уран бүтээлчид, мэргэжилтнүүд оюутнууд болон гэрэл зурагчидтай уулзах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцан холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх үүднээс "Бүтээлч ажиллагааны лаборатори" байгуулагдах юм.

Ирэх хичээлийн жилээс мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх хөтөлбөрт элсэлт авч, орчин үеийн техникээр тоноглогдсон гэрэл зургийн лабораторид хичээллэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

СУИС гэрэл зургийн ангитай болно  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй