Шууд Chart

БНХАУ-ын 10 содон найрагчийн нэгээр Монгол үндэстэн хүн анх удаа тодорчээ

2019-02-19 13:57:48

Өвөр Монголын яруу найрагч Ц.Цолмон БНХАУ-ын 2018 оны 10 содон найрагчийн нэг болжээ.

Энэхүү шалгаруулалтад Хятадын цөөн тоот үндэстнээс анх удаа Монгол үндэстэн тодорсон нь энэ юм.

Хятадын яруу найргийн www.m.yzs.com сайтаас жил бүр 10 шилдэг яруу найрагч, 10 шилдэг шүлгийн түүвэр, 10 шилдэг арга хэмжээ, 10 шилдэг яруу найргийн дугуйлан, 10 шилдэг цахим талбар зэргийг шалгаруулдаг аж.

Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны уугуул, “Солонго” шагналт яруу найрагч Цэдэнжавын Цолмон нь 1963 онд төрсөн, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш, доктор профессор цолтой юм байна.

Тэрбээр ӨМӨЗО-ны орчуулагчдын эвлэлийн дэд тэргүүн, Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүний сонгуульт ажилтай аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын 10 содон найрагчийн нэгээр Монгол үндэстэн хүн анх удаа тодорчээ  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй