Шууд Chart

Тайваний эрүүл мэндийн байгууллагууд Орхон аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллана

2019-02-20 09:54:20

Тайваний эрүүл мэндийн яам, Тайпэй хотын эмнэлэг, Тайваны олон улсын эрүүл мэндийн сургалтын төв нь арав гаруй жилийн хугацаанд Монгол улсаас 300 орчим эмч, эмнэлэгийн ажилтныг улсдаа нэр хүндтэй эмнэлгийн байгууллагуудад сургах эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн юм. Тэгвэл энэ удаад Орхон аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах болсон бөгөөд хамтын ажиллагааны эхлэл болгож БОЭТ-Д эмнэлэгийн асаргаа сувилгааны тоног төхөөрөмж хандивласан байна.

Тайваний эрүүл мэндийн яам, Тайпэй хотын эмнэлэг, Тайваны олон улсын эрүүл мэндийн сургалтын төв нь арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас 300 орчим эмч, эмнэлэгийн ажилтныг Тайваний их сургуулийн эмнэлэг, Чан Гэн эмнэлэг, БНХАУ-ын уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэг зэрэг улсдаа нэр хүндтэй эмнэлгийн байгууллагуудад сургах эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн юм.

2018 онд Тайваний төлөөлөгчийн газрын зарим удирдлагууд Орхон аймагт айлчлах үед нь орхон аймгийн удирдлагууд БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцуулсан. Тус уулзалтаас хойш Орхон аймагтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байдаг. Тэгвэл энэ удаа БОЭТ-д эмнэлгийн асаргаа сувилгааны тоног төхөөрөмж хандивласныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар гардуулан өглөө.  

БОЭТ-д эмнэлгийн өдөр дутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай асаргаа хувилгааны хэрэгсэл дутмаг байдаг байна.Тэр ч утгаар Тайваний төлөөлөгчийн газраас эмнэлгийн асаргаа сувилгааны тоног төхөөрөмж болох тэргэнцэрүүд, хүүхдийн үзлэгийн ор, эмнэлгийн зориулалттай ор, матрас, сувилагчийн эм хэрэгсэл зөөвөрлөх дугуйт тэргэнцэр гэх мэт зүйлсийг бэлэглэжээ. Цаашид Орхон аймгаас Тайвань, Япон зэрэг улс орнуудад эмч нарыг солилцуулан ажиллуулж, сургах зэргээр хамтран ажиллах юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тайваний эрүүл мэндийн байгууллагууд Орхон аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллана   
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй