Өчигдөр буюу шинийн гуравны билэгт сайн өдөр Улаабаатарын өвлийн наадам Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул голын мөсөн дээр боллоо. Тус арга хэмжээ нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.
Наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолтыг сонирхууллаа.
Өчигдөр өвлийн наадам боллоо | ||
Үзсэн: 1413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.