
Мэргэжлийн талбайн теннисний “Их Дуулга” тэмцээний 23 удаагийн аварга алдарт С.Уилльям анхны охиноо өлгийдөн авснаас хойш анх удаагаа эмэгтэй теннисчдийн чансааны 10-д багтлаа.
Эмэгтэй теннисчдийн буюу WTA-н чансаа өчигдөр албан ёсоор гарсан. С.Уилльямс хамгийн сүүлд 2017 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээс хойш их дуулга тэмцээний цом хүртээгүй. Мөн оны есдүгээр сард анхны охиноо төрүүлсэн.
С.Уилльямс бол эмэгтэй мэргэжлийн талбайн теннисчдийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг бөгөөд нийт 319 долоо хоног чансааг тэргүүлж байсан бөгөөд энэ амжилтаараа Ш.Графф болон М.Навритилова нарын дараа орох үзүүлэлт ажээ.
Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 14-ий өдөр дэлхийн чансааг тэргүүлж байсан. Түүнээс хойш анхны хүүхдээ төрүүлж хэсэг хугацаанд кортноосоо хөндийрөөд байсан ба 2018 онд чансааны 491 хүртэл уруудсан юм.
С.Уилльям теннисчдийн чансааны 10-д багтлаа | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.