
Дорнод аймаг дахь бүсийн оншилгоо эмчилгээний төв хөдөө, орон нутаг дахь улсын эмнэлэгүүдээс анх удаа дэлхийн жишигт нийцсэн Вакум хагалгааны тасагтай болж байна. Энэхүү тасгийг улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн барьсан аж.
Мэс заслын ариутгал, халдваргүйжүүлэлтийг иж бүрэн хангаж, хагалгааны дараах хүндрэл, эрсдлээс бүхэн сэргийлэх вакум хагалгааны тасгийн барилга засал, тоног төхөөрөмж угсралтын ажил одоогоор дуусч, хяналт, туршилтын ажлууд хийгдэж байна.
Төслийн гүйцэтгэгчээр өмнө нь улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, нэгдүгээр төрөх эмнэлэгт вакум хагалгааны тасаг байгуулж байсан туршлагатай “Л2” компани ажиллаж байна. Монголд нэвтрээд удаагүй байгаа вакум хагалгааны тоног төхөөрөмжийн технологи нь төрийн мэдлийн дээрх дөрвөн эмнэлэгээс гадна Дархан-Уул аймаг дахь хувийн нэг эмнэлэгт тавигдаад байгаа ажээ.
Харин 21 аймаг дахь төрийн мэдлийн эмнэлэгүүдээс Дорнодын Бүсийн оношилгоо эмчилгээний төв анхдагч болж байгаа юм.
Олон улсын өндөр зэрэглэлийн мэс заслын эмнэлгүүдэд вакум хагалгааны өрөө зайлшгүй байх шаардлагатай гэсэн шалгуур үзүүлэлт тавигддаг. Манай аймгийн мэс заслын тасгийнхан өнгөрсөн 2018 онд Шинэ санаачилга, инновацийг хэрэгжүүлэгч хамт олноор шалгарсан байна.
Вакум хагалгааны тасаг нээгдсэнээр эмч, мэргэжилтнүүд олж хуримтлуулсан туршлагаа бэхжүүлэх, ахиж, дэвших өргөн боломж нээгдлээ гэж БОЭТ-ийн хамт олон таларааж байлаа.
Дорнод аймаг дахь БОЭТ дэлхийн жишигт нийцсэн вакум хагалгааны тасагтай боллоо | ||
Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.