Шууд Chart

Цагаан сарын өдрүүдэд есөн хүн хорвоог орхилоо

2014-02-03 10:07:01

 Өчигдөр буюу 2 сарын 2-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 11520 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-653, 102 дугаарт- 5657, 103 дугаарт-5210 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 437, түргэн тусламжийн 847, гал түймэр, гамшгаас хамгаалахын 15, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1827 дуудлагыг хүлээн авчээ.

Мөн нийслэлд цагаан сарын өдрүүдэд есөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Ингэхдээ  ил харагдах байдлаар гурав, зам тээврийн ослоор дөрөв, унаж гэмтсэн байдалтай нэг хүн нас барлаа хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цагаан сарын өдрүүдэд есөн хүн хорвоог орхилоо   
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй