![](/uploads/201402/news/thumb/45b4ede5c741228015114a34ae8f07d6_x3.jpg)
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Их нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Харин Улаанбаатар хотод үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус хүйтэн байна. Өнөө шөнө говь болон зүүн зүгийн нутгаар, маргааш Дорнод Дарьгангын тал нутгаар цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгой анхааруулж байна.
Хоёрдугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, төв, говийн нутгаар цас орж явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Ихэнх хугацаанд хүйтэн Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
4-нөөс нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хүйтний эрч бага зэрэг суларна | ||
Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.