![](/uploads/201402/news/thumb/c75c06fcbb9ccb641d6dc6754711ed46_x3.jpg)
Монгол Улсын Прокурорын мэргэжлийн хороо 2013 оны 10 дугаар сарын 21-ээс 11 дүгээр сарын 11-н хүртлэх хугацаанд улсын хэмжээнд ажиллаж байгаа 400 прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг тусгай үзүүлэлтээр шалгаж, дүгнэлээ.
Шалгалтыг Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгаж тогтоохдоо эрүүгийн хэргийн зүйлчлэлийг прокурор хэрхэн хууль зүйн үндэслэлтэй, зөв хийж байгаа, тухайн прокуророос сүүлийн гурван жилд хийсэн ажлын үзүүлэлт ямар байгаа, хяналтын ажилд дагаж мөрдөх аргачилсан заавар болон удирдамжийн бусад бичиг баримтын мэдлэг, хэрэглэх чадвар ямар байгаа, үндэсний монгол бичгээр бичих, унших чадвар зэрэг үзүүлэлтүүдээр шалгаж, прокурор нэг бүрийн сахилга хариуцлага, хариуцсан ажлыг үнэлэн дүгнэж, шалгалтаар авсан нийт оноог харгалзан “дүүрэн хангалттай”,“хангалттай”,“ дундаж “ , “хангалтгүй “ гэсэн үнэлгээ өгч дүгнэжээ.
Түүнчлэн шалгалтад “дундаж“ үнэлгээ авсан прокуроруудад цаашид эрүүгийн хэргийн зүйлчлэл болон хууль хэрэглэх чадвараа дээшлүүлэх, удирдамжийн бичиг баримт болон шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд батлагдан гарч байгаа хууль тогтоомжуудыг судалж хэрэгжүүлэх зэрэг асуудлаар Улсын Ерөнхий Прокурорын Газрын даалгаврыг хүргүүлсэн байна.
Шалгалтын дүнгээс үзэхэд шалгалтад хамрагдсан нийт прокуроруудаас 121 нь буюу 30,2 хувь нь дундаж гэсэн үнэлгээ авчээ.
Прокурорууд “дундаж” гэсэн үнэлгээг авчээ | ||
Үзсэн: 1203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.