Шууд Chart

Монголын циркчид Олон улсын тэмцээнээс алтан цом хүртжээ

2019-02-21 09:38:29

Монголын циркийн хөгжлийн төвийн жүжигчид Испани Улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртжээ.

Энэ сарын 14-19-ны өдрүүдэд зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлчид оролцсон байна.

Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэжээ.

Өнгөрөгч онд тус циркийн уран бүтээлчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цомын эзэд болсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын циркчид Олон улсын тэмцээнээс алтан цом хүртжээ   
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй