Шууд Chart

“11 11 төв”-д 611 санал, хүсэлт иржээ

2014-02-03 11:32:20

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11төв”-д энэ сарын 24-30-ны хооронд 611 санал, хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ.“Тариалан эрхлэгчдийн үр тарианы урамшууллын мөнгийг цагаан сараас өмнө олгох уу” гэж тариаланчид хандсан байна. “Улаан буудайны урамшууллыг 2014 оны төсвийн хуваарийн дагуу ирэх гуравдугаар сард олгоно” гэж Сангийн яамнаас хариулсан байна.

Нийслэл хоттой холбоотой асуудлаар нийт 351 иргэн хандлаа. Зарим газарт халаалт дулаан, цэвэр ус доголдсон байна. Хан-Уул дүүргийн “Вива сити” хорооллын хэрэглээний ус тасраад 3 хонож байхад холбогдох газраас ямар ч арга хэмжээ авахгүй байна гэсэн гомдол нэлээд иржээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“11 11 төв”-д 611 санал, хүсэлт иржээ   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй