Шууд Chart

Л.Энхбаатарт "Олимпийн алдар" одон хүртээлээ

2019-02-21 12:52:10

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол Улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч, спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, "Олимпийн алдар" одонгоор шагналаа.

М.Нандинцэцэг нь 14 наснаасаа Л.Энхбаатар багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн анхны медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон билээ.

Л.Энхбаатар нь 18 жил боксын дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор "Zeus Gym Fight Center"-д М.Нандинцэцэг болон өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэн, дасгалжуулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Энхбаатарт "Олимпийн алдар" одон хүртээлээ  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй