Шууд Chart

Индонез Улс 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлт гаргажээ

2019-02-21 15:07:06

Индонез Улс 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлт гаргажээ. Индонез Улсаас Швейцарьт суугаа Элчин сайд Мулиаман Хадад Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн хүсэлт бүхий захидлыг Олон улсын олимпийн хороонд хүргүүлсэн байна.

2018 оны Азийн наадмыг амжилттай зохион байгуулсан Индонез Улс хүн төрөлхтний спортын их наадмыг зохион байгуулах боломжтой гэж Олон улсын олимпийн хороо хүлээн зөвшөөрчээ.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өмнө нь 2032 оны зуны олимпийн наадмыг БНАСАУ, БНСУ хамтран зохион байгуулах тухай өргөдөл өгөх талаар дурдаж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Индонез Улс 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлт гаргажээ  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй