Шууд Chart

200 мянган хүн ажлын байргүй үлджээ

2014-02-03 11:46:16

Дэлхийн төмрийн хүдрийн гол экспортлогч, хөнгөн цагаан хүдэр, төмөрлөгийн гол түлхүүр экспортлогч улс болон Индонези улс 1 сарын 12- ноос эхлэн боловсруулаагүй ашигт малтмалын эскпортыг хориглох тухай шийдвэр гаргажээ. Гэтэл энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр тогтворгүйтэх нөхцлийг бүрдүүлээд байна.

Энэ шийдвэр нь түүхий эдийн эскпортод тулгуурлан эдийн засагтай энэ улсын санхүүгийн үзүүлэлтүүдэд ч сөргөөр нөлөөлөх хандлагатай байгааг ихэнх эдийн засгийн ажиглагчид мэдээлж байна. Тус улсын сангийн яамнаас мэдээлж байгаагаар ашигт малтмалын экспортын салбарт тавигдсан энэ хориг хязгаар нь экспортын татвараас бүрдүүлэх улсын төсөв 10 их наяд рупий буюу нэг тэрбум ам.доллараар буурахаар байгаа юм. Энэ нь тус улсын ДНБ-ний  нэг хувьтай тэнцэнэ гэсэн үг.

Үүний зэрэгцээ энэ хориг хязгаар хэрэгжиж эхлэснээр 100 гаруй жижиг уул уурхайн салбар ч үүд хаалгаа барьж, 200 мянган хүн ажлын байргүй үлдэж байгаа аж. Одоогийн байдлаар төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн ажиглагчид цаашид улс орных нь эдийн засагт хар сүүдэр тусгах энэ шийдвэрээ Индонезийн Засгийн газар буцаан цуцлах шийдвэр гаргах эсэхийг нь нарийн ажиглаж байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

200 мянган хүн ажлын байргүй үлджээ   
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй