
"Хувьсал" продакшны “45х45” сургалтын хамгийн анхны 45 төгсөгчөөс шилдэг долоон төгсөгч "Тэнгэрээс буусан од" дэлгэцийн шинэ бүтээлд хамтран ажиллажээ.
Энгийн үзэгчээс кино уран бүтээлч болох алхам хийсний дараа тэдгээр залуусын сэтгэгдэл маш өндөр байгаа аж. Мөн кино уран бүтээлийн ард ямар их хөлс, хөдөлмөр, цаг хугацаа, зүрх сэтгэл шингэдэг талаар бусдад ойлгуулахыг хамгийн ихээр хүссэн гэнэ.
"Тэнгэрээс буусан од" уран бүтээлд хамтарч ажилласан долоон залуугийн нэг нь "Хувьсал" продакшны үндсэн бүрэлдэхүүнд орохоор болжээ. Энэ кино тэдний хувьд маш том шалгуур байсан нь тодорхой.
Сонирхуулахад, тэдгээр долоон залуугийн нэг нь мисс Б.Батцэцэг аж.
Мисс Б.Батцэцэг дэлгэцийн бүтээлд хүч үзнэ | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.