Шууд Chart

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнгийн нээлт боллоо

2019-02-22 07:58:56

“Мандчиран наран” ТББ-аас санаачлан Богд хааны ордон музейтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд хааны ордон музейн хосгүй нандин үзмэрүүдийг тавьсан байна.

Тухайлбал хас тэмдэг бүхий хөдрөг, Манжийн үед Хан, Ван зэрэгтэй хүмүүс эдэлж хэрэглэж байсан задгай хатгамал бүхий луун хээтэй фүс тэмдэг, эдүгээ цагт "гар утасны гэр" хэмээн андуурахуйц уран хатгамал бүхий мөнгөний хэтэвч, алтан утас даруулан оёж, задгай хатгамлаар урласан хөшиг гэх мэт хүний гараар бүтээсэн гэхэд итгэмээргүй бүтээлүүдийг дэлгэжээ.

Монгол үндэсний зүү ороох оёдол нь тансаг, чамин учраас нягт нямбай оёдол шаарддаг. Өнгө зохицол, бэлгэдлийг нь үл анзааран хазгай муруй оёж, хайнга хандвал дахин давтагдашгүй шинж чанараа алддаг байна. Ур ухаан, сэтгэл мэдрэмжээ бүрэн зориулж, нягт нямбай урлаж чадвал даалимбан дээр ч урлагийн бүтээлийг амилуулж болох нь ээ.

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх юм байна.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал" үзэсгэлэнгийн нээлт боллоо   
Үзсэн: 2584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй