
УДЭТ-ын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.
Тухайн үед Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож, Монголын дөрөв дэх Жульеттагаар нэрлэгдсэн хэдий ч хувийн шалтгаанаар ажлаасаа түр хугацаанд чөлөө авч байв.
Иймд УДЭТ-ын удирдлагууд Жульеттагийн дүрийн сонгон шалгаруулалтыг зарлаж, хөгжмийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын бага бэр гэгдэх залуу жүжигчин Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээхээр сонгогдсон юм. Ингэж Монголын тав дахь Жульетта сонгогдсон ч удалгүй мөн л эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр эзэнгүй болсон.
Тэгвэл УДЭТ-ын уран бүтээлчид шинэ улирлын нээлтийн тоглолтоор У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг тун саяхнаас тоглож эхлээд байна. Энэ удаад Жульеттагийн дүрийг Т.Анхзул гэх залуу жүжигчин бүтээж буй.
Тэрбээр СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан аж. Түүний ангийн багш Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар бөгөөд Т.Анхзулын шалгалтын ажлыг үзэж танилцсаны дараа Жульеттагийн дүрд тоглохыг санал болгожээ.
Монголын зургаа дахь Жульетта найруулагч Н.Наранбаатарын шавь | ||
Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.