![](/uploads/201402/news/thumb/681b2052735c70e396dc9666c25f1bc1_x3.jpg)
Сүхбаатар аймгийн Онгон сумын 1, 3 дугаар багийн нутагт гарсан малын халдварт өвчнөөр өвчилсөн малаас авсан дээжинд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хийсэн шинжилгээгээр “А” хэвшлээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь тогтоогджээ.
Үүссэн нөхцөл байдлын талаар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хуралдаж Онгон сумын 1, 3 дугаар багийн 10 гаруй малчдын 86 үхэр өвчилнөөс 82-ыг энэ өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх зааврын дагуу устгасан талаар мэдээлсэн байна.
Халдварын голомтод шүлхий өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх ажлыг заавар, журмын дагуу хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тархалт тэлэх хандлагатай байгаатай холбогдуулж, ялангуяа өвчлөл гарсан сум, багийн нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчний халдварын тархалтыг зогсоох, халдварыг богино хугацаанд, бага зардлаар устгах зорилгоор гүйцэтгэх ажлыг эрчимжүүлж ажиллах шаардлагатай байна. Иймд, тус аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт 2014 оны хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэж дээрхи чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж нийт иргэд, жолооч тээвэрчдэд уриалж байна.

Мөн ОБЕГ-аас :
-Малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдаан, Шилийн богд ууланд

гарч овоо тахих зэрэг арга хэмжээг цуцлах,
-Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах,

-Аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах,
-Халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоог ажлыг 2 дугаар сарын эхний 10 хоногт дуусгах,
-Өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх,
-Халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох,
-Шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн зарим сумдад хорио цээр тогтоолоо | ||
Үзсэн: 1709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.