Шууд Chart

Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын "Долби" театрт эхэллээ

2019-02-25 10:33:18

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт эхэллээ.  

Шагнал гардуулах ёслолыг Рок дуучин Адам Ламберт нээсэн юм.

Адам Ламберт алдарт "Queen" хамтлагын "We Will Rock You", "We Are the Champions" дуугаар үзүүлбэр үзүүлжээ.

Энэ жилийн оскарын наадам 30 жилийн дараа дахин хөтлөгчгүй болж буйгаараа онцлогтой.

Уг наадамд "Queen" хамтлагын  Фредди Меркюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн "Bohemian Rhapsody" кино "Шилдэг кино", "Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин", "Шилдэг эвлүүлэг" зэрэг номинацид нэр дэвшээд байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын "Долби" театрт эхэллээ  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй