Шууд Chart

“Oскар-2019” ёслолын этгээд хувцаслалт

2019-02-25 10:42:06

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг 91 дэх удаагийн “Oскар 2019” ёслолын улаан хивсний хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.

Энэ удаагийн ёслолд уригдсан кино урлагийн салбарын шилдгүүд дундаас хамгийн өвөрмөц хувцаслалттай эрхмээр Америкийн жүжигчин, поп дуучин Билли Портерийг нэрлээд байна.

Билли нэрт дизайнер Christian Siriano /Кристиан Сириано/-гийн загвараар гоёсон бөгөөд түүнийг твиттэр, инстаграмаар “Улаан хивсний ёслолын эрэгтэй Синдерелла” хэмээн хошигнон бичжээ.

Билли Портер хувцаслалтынхаа тухай “Би ямар нэгэн гаж урсгал сурталчлах гэж ингэж хувцаслаагүй. Би өнөөдөр өмнөхөөсөө илүү чөлөөтэй, илүү аз жаргалтай гэрэлтэж байна” хэмээн ярьсан байна.

Жүжигчин, поп дуучин Билли Портерийн хувьд 2013 онд театрын урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох 67 дахь удаагийн “Tony Award”-аас “Kinky Boots” киноны дүрээрээ “Шилдэг жүжигчин”-ий шагнал хүртсэнээс гадна 2014 онд "Kinky Boots"  цомгоороо Грэммийн шагнал хүртсэн байна. 



Нийтэлсэн: У.Баярсайхан

“Oскар-2019” ёслолын этгээд хувцаслалт  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй