
Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг 91 дэх удаагийн “Oскар-2019” наадам АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт ид өрнөж байна. Дөнгөж сая дуучин Лейди Гага анх удаа "Оскар"-ын шагнал хүртлээ.
Тэрбээр холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар гол дүрийг бүтээсэн "A Star Is Born" киноны дуугаараа "Шилдэг дуу" номнацийн эзэн болж байна.
Лейди Гага тус уран бүтээлийн "Shallow" дуугаа өөрөө дуулсан ба "Оскар"-ын тайзнаа дахин эгшиглүүлсэн юм.
Одоо тэр киноныхоо гол дүрээр "Шилдэг эмэгтэй гол дүр" номнацийн төлөө өрсөлдөж байна.
Дуучин Лейди Гага анх удаа "Оскар"-ын шагнал хүртлээ | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.