
91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" болж байна. Уг наадмын хамгийн сүүлд сүүлд гардуулдаг номинаци бол "Шилдэг кино" билээ. Тэгвэл энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр "Green Book" уран сайхны кино хүртлээ.
Найруулагч Петр Фарреллийн найруулсан "Green Book" уран сайхны кино 1960-аад оны үед амьдарч байсан Африк гаралтай Америкийн жааз хөгжмийн төгөлдөр хуурч Дон Ширли, түүний жолооч бие хамгаалагч байсан Итали гаралтай Америкийн иргэн Тони Валлелонга нарын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ.
Тус бүтээл "Шилдэг кино"-ноос гадна хоёр ч номинацид ялалт байгуулав.
91 дэх удаагийн Оскарын "Шилдэг кино"-гоор "Green Book" шалгарлаа | ||
Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.