Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-02-04 10:21:28

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 04-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

 

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Зуун настай зуузай холбож яваа буурлуудтай золголоо”, “Төрийн алба төрлийн алба болсон уу: Татварын Ерөнхий Газар", “УИХ-ын гишүүн Ж.Батсуурь болон түүний эхнэрийг эрүүгийн хэрэгт татав” зэрэг нийтлэл мэдээнүүдийг онцолж байна.
 
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Эрдэнэт орох зам түгжрэлтэй байсан бол Эрдэнэсантаас ирэх зам бүр ч хэцүү байжээ", “Улсын харцага Д.Содномдорж санаатайгаар өчсөн үү” зэрэг мэдээ нийтлэл болон Ш.Дулмаагийн “"Хүүгийн эцэгт бичсэн захидал"-ыг цаг үе өөрөө төрүүлсэн юм шүү”, Ш.Сайхансамбуугийн “Миний цагаан сар бурхан тахилдаа цайгаа өргөөд л болчихсон” зэрэг  ярилцлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Сүхбаатарын нэрийг дахин хэлэлцье”, “Дуусдаггүй хэлэлцээр” зэрэг нийтлэл мэдээ болон Ерөнхий сайд асан Д.Содномын “Парламент хоёр танхимтай болвол засгийн эрх ард түмэнд очно”, иргэн О.Пүрэвийн “Цэргийнхээ эрүүл мэндээр тоглочихдог юм байна” нэртэй цэрэгт очоод гэмтсэн хүүгийнхээ талаар өгсөн ярилцлагыг онцолж байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Ерөнхий сайд нууцаар тэтгэвэр нэмснээс өргөст хэмх 13000 төгрөг боллоо”, “Нийтийн төлөө ажлаа өгөх цаг чинь болсон,  Н.Удвал сайд аа”, “H1N1-ээр өвчлөгсдийн гурав нь эмнэлгээс гарчээ”, “Украйны сөрөг хүчин Засгийн газар бүрдүүлэхэд бэлэн" зэрэг сурвалжлага болон мэдээллүүдийг онцлов.
 
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн “Шүлхий өвчний улмаас Шилийн богд, Алтан-Овооны чиглэлийн замыг хаалаа”, “Модон морин жилийн бүтээн байгуулалт”, Барилга хот байгуулалтын сайдтай хийсэн “Иргэд төрийн үйлчилгээг хотын төвөөс биш дэргэдээсээ авдаг болно” зэрэг сурвалжлага мэдээг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт МАХН-ын Хөдөө орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга П.Ангарагийн “Б.Бат-Эрдэнэ МАХН-д орох шийдвэрээсээ буцаж байх шиг байна” нэртэй ярилцлага болон “Монгол төрийн ухаалаг улстөрчдийг бүртгэх тооцоо явуулья”, “Хамтын тэтгэврийг баталбал жилд 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ”, “Өрхийн эмнэлгүүдийн өрхийг татая” зэрэг мэдээ болон нийтлэлийг  онцолж байна.
 
“Өглөөний сонин”-оос “Шүлхийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул хорио цээр тогтоов”, “МХЕГ-ын дарга Д.Батмөнх хятадуудад туслах нь” зэрэг нийтлэл мэдээ болон Сангийн сайд Ч.Улааны “Улсын сан хөмрөг алсдаа арвижих, эдийн засаг бэхжих үндэс тавигдсан” нэртэй ярилцлагыг уншиж болно
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй