Шууд Chart

Цагаан сарын үеэр хулгайн хэрэг 23 гарчээ

2014-02-04 10:30:22

Өчигдөр буюу 2 сарын 3-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 13644 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-852, 102 дугаарт-5944, 103 дугаарт-6848 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 365, түргэн тусламжийн 895, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 2006 дуудлагыг авч шийдвэрлэжээ.

 Түүнчлэн 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд  цагдаагийн байгууллагад  иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 5870 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 113 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 96 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 2, хулгайлах 23, танхайрах 16, хүчиндэх 1, булаах 1, зам тээврийн хэрэг 43, осол 73 гарч 52 хүн гэмтсэн байна  хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цагаан сарын үеэр хулгайн хэрэг 23 гарчээ   
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй