Шууд Chart

ОБЕГ тоног төхөөрөмжөөр хангагдлаа

2014-02-04 11:08:27

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр энэ салбарт техник, хэрэгслийн томоохон  шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. 2013-2017 он хүртэл аврах албаны машин техник, тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг техник, хэрэгслийн шинэчлэлийн ажлын хүрээнд ОБЕГ ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна анх удаа жилийн аль ч улиралд байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх онцлогтой газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завиар хангагджээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

ОБЕГ тоног төхөөрөмжөөр хангагдлаа  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй