Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо эхэлсэн "Улаанбаатарын Ардчиллын форум"-ын нээлтэд оролцож үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ ардчиллын үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэг үнэлж, Улаанбаатар хотноо Ардчиллын форумыг зохион байгуулж байгааг онцлоод дэлхийн ардчилсан орнуудад тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван гарахад туршлагаа харилцан хуваалцаж хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.
Анхны Ардчиллын форумыг БНСУ-ын Пусан хотноо 2018 оны 1 дүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Азийн ардчиллын сүлжээ, Азийн хөгжлийн эвсэл хамтран зохион байгуулж байсан бол хоёр дахь Ардчиллын форум Улаанбаатар хотноо энэ оны 2 дугаар сарын 26-27-нд болж байна.
Форумын дүнгээр “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлах бөгөөд форумын дүнг 2019 оны 7 дугаар сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Өндөр түвшний улс төрийн форумын үеэр танилцуулна.
Гадаад харилцааны сайд "Улаанбаатарын Ардчиллын форум"-ыг нээж үг хэлэв | ||
Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.