
Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн том хүү Сугаррагчаагийн хүү Хошорюү Бямбасүрэн нэгдүгээр сарын башёд макүшитагийн 21-ээс барилдаж качикоши хийсэн билээ.
Тэрбээр дөрвөн даваа, хоёр унаатайгаар качикоши хийсэн бөгөөд саяхан гарсан чансааны эрэмбээр макүшитагийн долоод хүртэл дэвшчээ.
С.Бямбасүрэн энэ сарын Харү башёд сайн барилдах аваас Макүшита зиндааны эхэн хүртэл дэвшиж, долдугаар сарын тэмцээнд Монголын 35 дахь цолтон болох магадлал бүрэн байна.
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ахынхаа залгамж болох бөх байхыг үгүйсгэхгүй юм.
Хошорюү С.Бямбасүрэн ирэх долдугаар сард Монголын 35 дахь цолтон болох магадлал өндөр байна | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.