![](/uploads/201402/news/thumb/f8a2c7d103efb34e3fc8a6f532c3abad_x3.jpg)
Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ажлаа өгсөнтэй холбогдуулан Төрийн өмчийн хорооноос Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахаар болжээ.
Сонгон шалгаруулалтын материалыг ирэх III сарын 4-ний 17:00 цаг хүртэл Төрийн өмчийн хороон дээр хүлээн авах бөгөөд нэр дэвшигчдэд хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр болон санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, мэргэжлээрээ 8-с доошгүй жил ажилласан, хөрөнгийн зах зээлд ажиллаж байсан туршлагатай, ял шийтгэлгүй, санхүүгийн хүндрэлд ороогүй буюу аливаа өр, төлбөргүй зэрэг шаардлагуудыг тавьж байгаа ажээ.
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулна | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.