Шууд Chart

Голомт банк “Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо”-нд элслээ

2014-02-04 13:10:24

1 сарын 23-нд Голомт банк “Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо”-нд /AFCA/ гишүүнээр элсэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү  холбоо нь   нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний өндөр нэр хүнд бүхий 38 банкийг эгнээндээ нэгтгэсэн юм.  
 
“Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо” тухайн улсынхаа банк санхүүгийн салбарт өндөр байр суурийг эзэлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон банк болоод хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг групп байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг нь тус холбооны нэр төрийг илтгэдэг юм байна.
 
Тус холбоонд БНХАУ, БНСУ, Индонез, Тайвань зэрэг орны төрийн болон хувийн хөрөнгө оруулалттай өндөр нэр хүнд бүхий банкууд нэгджээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Голомт банк “Азийн санхүүгийн хамтын ажиллагааны холбоо”-нд элслээ   
Үзсэн: 1796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй