
Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн тулааны тов гарчээ.
"Чингисийн цавчилт" хочит тэрбээр энэ удаа чансаагаа ахиулах бус, дэлхийн аваргын төлөө Вьетнамын тамирчин Мартин Нгуентай өрсөлдөнө.
Тэдний тулааныг ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Филиппиний Манила хотод зохион байгуулахаар болжээ.
Мэргэжлийн дэвжээнд 14 ялж, дөрөв дийлдсэн амжилттай, 43 настай Ж.Нарантунгалаг Вьетнам эрийг ялбал дэлхийн аварга цолоо эргүүлэн авна.
“Тариан түрүү өндөр ургах тусмаа” бөхийдөг гэж хэлэх дуртай тэрбээр 2014 онд “One championship” холбоонд элсэн, дараа жил нь Японы тамирчин Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болсон.
Гэвч 2015 онд "Кобра" хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровт ялагдан, аваргын бүсээ алдсан юм. Чансаагаа ахиулсаар дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын төлөө гурван жилийн өмнө түүнтэй дахин тулалдсан ч дийлдсэн билээ.
М.Гафуровыг ялж, дэлхийн аварга болсон Мартин Нгуен 29 настай, 173 см өндөр. Мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялжээ.
Тулааныхаа өмнө гурвантаа уухайлан омогших дуртай "Чингисийн цавчилт" өөрөөсөө 14 насаар дүү, ид гялалзаж яваа тамирчнаас дэлхийн аварга цолыг нь булаан авч чадах, эсэхийг спортын хүрээнийхэн ихэд сонирхож байгаа нь мэдээж.



Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн тулааны тов гарчээ | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.