Шууд Chart

Гэрлийн найруулагчаас содон дүрд

2019-03-01 11:06:30

"Хувьсал" продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно.

Тус продакшны уран бүтээлчид үргэлж шинэ дүр төрхийг гаргадаг уламжлалтай. Энэ дашрамд Лутын дүрд тоглосон Энхтайваны Батнямбууг онцольё.

Мэргэжлийн жүжигчин, тунчиг мэдрэмжтэй гэх энэ залуу кино бүтээлд ихэвчлэн гэрлийн найруулагчаар ажиллаж байжээ. Тэрбээр “Миний нууц” киноны гэрлийн найруулагчаар ажиллахдаа найруулагч У.Уранчимэгийн анхааралд өртсөнөөр “Тэнгэрээс буусан од” кинонд нэгэн өвөрмөц дүр болон тодорсон байна.

Зураг авалтын явцад жүжигчний ур чадвар нь найруулагчийн сэтгэлд үнэхээр их нийцсэн төдийгүй, тоглосон дүрдээ маш сайн амьдарсаныг У.Уранчимэг найруулагч онцгойлон дурьдаж байлаа. Үзэгчид "Тэнгэрээс буусан од" киногоор нэгэн шинэ дүр төрх, баатрыг хүлээн авах л үлдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гэрлийн найруулагчаас содон дүрд  
Үзсэн: 1739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй