Шууд Chart

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй бөхчүүд ОХУ-д хүч үзнэ

2019-03-01 12:33:42

ОХУ-ын Екатеринбург хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 15-17-нд болно.

Он гарсаар жүдо бөхийн олон улсын дөрөв дэх тэмцээн энэ болж байна.

Тэмцээнд манай 20 жүдоч барилдахаа мэдүүлсэн бөгөөд дөрвөн бөхөөс бусад нь залуу бүрэлдэхүүн юм.

Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Ө.Тэмүүлэн нар барилдахаа мэдүүлжээ.

Харин эмэгтэйчүүдий 48 кг-д Г.Наранцэцэг, Э.Гэрэлмаа, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д А.Бадамгарав, Ц.Батцэцэг, -78 кг-д Ш.Сүрэнчиммэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар өрсөлдөх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй бөхчүүд ОХУ-д хүч үзнэ  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-02 07:45
2.3 хүрэл олж ирэх боловуу.

Бидэнтэй нэгдээрэй