Шууд Chart

Өнөөдөр Монголбанк арилжаанд оролцсонгүй

2014-02-04 15:51:35

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн банкууд 42.3 сая ам.долларын дүнтэй төгрөгийн болон 10 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлснээр Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлжээ.
 
 Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
 

 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр Монголбанк арилжаанд оролцсонгүй   
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй