Шууд Chart

Эрэгтэй тамирчид Европыг зорилоо

2014-02-04 16:26:04

Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах ГРАН ПРИ тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар  Догугийн нэрэмжит тэмцээн зэрэг гурван тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Манай тамирчдын оролцох хамгийн эхний тэмцээн болох Голамреза Тахтигийн нэрэмжит энэ удаагийн тэмцээн II сарын 6-7ны  өдрүүдэд болох ба Иран, Япон, Казахстан, Румын, Унгар, БНАСАУ, Тунис, Никарагуа, Армен,  Монгол, Ирак, Гүрж, Кыргызстан, Турк, Азербайжан, Украйн зэрэг 16 орны баг, тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Уг тэмцээний шагналын сан нь нийт 96 мянган ам.доллар бөгөөд жиндээ аваргалсан бөх 5000 ам.долларын шагнал хүртэх бол мөнгөн медаль хүртсэн бөх 3000 ам.долларын эзэн болно. Харин хүрэл медаль хүртсэн бөхийг 2000 ам.долларын шагналтай юм байна. Уг тэмцээнд манай улсаас 57 кг - Э. Бэхбаяр, Б.Номин, 61 кг – Н.Лхамгармаа, Т.Түвшинтулга, 65 кг – Б.Батмагнай, Б.Санчир, 74 кг – Б.Анхбаяр, Гомбодорж нар оролцох бол Дасгалжуулагчаар Б.Баяраа, О.Пүрэвбаатар нар оролцож байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Эрэгтэй тамирчид Европыг зорилоо  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй