Шууд Chart

Япон тэнгисийг Зүүн тэнгис гэж давхар нэрлэнэ

2014-02-04 16:49:47

АНУ-ын Виржиниа мужийн хууль тогтоох эрх мэдэл бүхий байгууллагын доод танхимаас тус мужийн ЕБС-ийн сурах бичигт олон улсын нэршлээр Япон тэнгис хэмээн нэрийддэг усан орон зайг Зүүн тэнгис гэж давхар бичиж тэмдэглэх хуулийг баталжээ. Энэ тэнгисийг Солонгосчууд Зүүн тэнгис гэж нэрлэсээр ирсэн нь ийнхүү хоёр нэршлээр нэрлэгдэхэд хүрчээ.

Ирэх 7-р сараас эхлэн хэвлэгдэх сурах бичгүүдэд шинэ баталсан хууль ёсоор Япон болон Зүүн тэнгис гэх хоёр нэрийг хоёуланг нь бичиж тэмдэглэх учиртай юм байна.

Мужийн төлөөлөгчдийн танхимын гишүүдийн өчигдөр баталсан хуулийн төслийг сенатын танхимын гишүүд хэлэлцэн батлахаар болж байна. Гэхдээ өнгөрсөн сард тус мужийн сенатчид үүнтэй ижил хуулийн төслийг баталсан бөгөөд Япон тэнгис хэмээн нэрийддэг олон улсын нэршлийг Солонгосчуудын нэрлэдгээр Зүүн тэнгис гэж давхар тэмдэглэх нь тодорхой болоод байгаа юм. Харин Япон улсын талаас үүнийг эрс эсэргүүцэж, Виржиниа мужийн конгресс төдийгүй АНУ-ын хууль тогтоох дээд байгууллагад энэхүү хуулийг хүчингүй болгох тухай хүсэлтээ илгээсэн ажээ.

 
 
 
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон тэнгисийг Зүүн тэнгис гэж давхар нэрлэнэ   
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй