Шууд Chart

Д.Энх-Эрдэнэ бодибилдинг фитнессийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

2019-03-04 09:30:51

АНУ-ын Колумбус мужид бодибилдинг фитнессийн олимп гэгддэг “Arnold-classic-2019” тэмцээн хоёр хоногийн өмнө өндөрлөж, Монгол Улсын тамирчин мөнгөн медалийн тавцанд гарлаа.

Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Д.Энх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.

Уржигдар өндөрлөсөн энэ тэмцээнд 700 гаруй тамирчин өрсөлдсөн нь урд хожид байгаагүй өндөр тоо юм. Түүний медаль энэ тэмцээнээс авсан Монголын бодибилдингчдын гурав дахь бөгөөд анхны мөнгөн медаль болж байна.

Өмнө нь энэ жинд гавьяат тамирчин Г.Дорж хоёр алтан медаль хүртэж байв. Д.Энх-Эрдэнэ өмнө нь 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2017 оны ДАШТ-ий алт, Монгол Улсын зургаан удаагийн аварга юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Энх-Эрдэнэ бодибилдинг фитнессийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй