Шууд Chart

Төв аймагт “Манлайн баясгалан” ээлжит барилдаан боллоо

2019-03-04 14:52:53

“Эх орончдын өдөр”-т зориулж, Төв аймагт “Манлайн баясгалан” ээлжит барилдаан боллоо.

Уг барилдаанд Төв аймгийн харьяат 42 бөх хүч сориход Баянчандмань сумын харьяат, “Билиг насан” ББСБ, “Сүлд” спорт хороо, ХСИС, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр зургаа даван түрүүлж, Баяндэлгэр сумын харьяат, “Багануур” ХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чулуунбаатарын Батмөнх үзүүрлэв.

Их шөвөгт Баянхангай сумын харьяат, “Голден хаммер” ХХК, “Аврагч” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Б.Батмөнх үзүүрлэв.

Дунд шөвөгт Баянцогт сумын харьяат, улсын харцага Ө.Даваабаатар, Сүмбэр сумын харьяат, улсын начин Г.Ганжад, Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан М.Мэндсайхан нар шалгарлаа.

Оноолтыг дөрвийн даваанаас үзнэ үү.

Дөрвийн даваа

  1. Б.БАТМӨНХ – М.Мэндсайхан
  2. Ө.Даваабаатар – Э.УУГАНБАЯР
  3. Ч.БАТЧУЛУУН – Г.Ганжад

Тавын даваа

  1. Б.Батмөнх – Э.УУГАНБАЯР
  2. Ч.БАТЧУЛУУН – гоцлов

Зургаагийн даваа

  1. Ч.Батчулуун – Э.УУГАНБАЯР
Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймагт “Манлайн баясгалан” ээлжит барилдаан боллоо   
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй